Монголын Көүч Нарын Холбоо

МОНГОЛЫН КӨҮЧ НАРЫН ХОЛБООНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

1. Ерөнхий зүйл

1.1. Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь Монголын Көүч нарын холбоо /цаашид “Холбоо” гэх/-ноос үзүүлж буй көүчинг болон холбогдох , үйлчилгээг цахим авахтай холбоотой харилцааг зохицуулна.

1.2. Энэхүү нөхцөл нь Холбооны веб сайтаар дамжуулан үйлчилгээний талаарх мэдээлэл авах, бүртгүүлэх, уулзалт захиалах, үйлчилгээ авах, төлбөр төлөх болон бусад цахим үйлдэл хийх бүх хэрэглэгчид хамаарна.

1.3. Үйлчилгээ авахын өмнө энэхүү Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн байх шаардлагатай.

1.4. Үйлчилгээ захиалах, бүртгүүлэх, төлбөр төлөх болон үйлчилгээг ашиглах замаар хэрэглэгч энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

2. Холбооны үйлчилгээ

2.1. Холбоо нь дэмжих зорилгоор мэргэжлийн көүчинг үйлчилгээ болон холбогдох хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуу.

2.2. Үүнд дараах төрлийн үйлчилгээ багтаж болно. Үүнд:

Ганцаарчилсан көүчинг;

Групп көүчинг;

Үнэ төлбөргүй болон нийгмийн чиглэлийн көүчингийн үйлчилгээ;

Залуучууд, хүүхэд, эцэг эх болон бусад зорилтот бүлэгт зориулсан хөтөлбөр;

Холбооноос зарласан бусад үйлчилгээ, хөтөлбөр.

2.3. Үйлчилгээний төрөл, хугацаа, үнэ, нөхцөл болон хүртээмж нь тухайн үйлчилгээний мэдээлэлд тусгайлан заагдана.

3. Көүчингийн үйлчилгээний мөн чанар

3.1. Көүчинг нь үйлчлүүлэгч өөрийн зорилго, нөхцөл байдлыг ойлгож, боломжит хувилбараа тодорхойлон, өөрийн шийдвэрт үндэслэн үйлдэл хийхэд нь дэмжлэг үзүүлэх мэргэжлийн үйл явц юм.

3.2. Көүч нь үйлчлүүлэгчийн өмнөөс шийдвэр гаргах, түүний амьдралын сонголтыг удирдах, баталгаатай үр дүн амлахгүй.

3.3. Көүчингийн үйлчилгээ нь эмчилгээ, сэтгэл зүйн оношилгоо, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хууль зүйн, санхүүгийн болон бусад мэргэжлийн зөвлөгөөг орлохгүй.

3.4. Үйлчлүүлэгчийн гаргасан шийдвэр, хийсэн үйлдэл болон түүний үр дагаврын хариуцлагыг үйлчлүүлэгч өөрөө хүлээнэ.

3.5. Хэрэв үйлчлүүлэгчийн нөхцөл байдал нь көүчингийн мэргэжлийн хүрээнээс давсан тохиолдолд холбогдох мэргэжлийн байгууллага, мэргэжилтэнд хандахыг зөвлөж болно.

4. Ганцаарчилсан көүчинг

4.1. Ганцаарчилсан көүчингийн уулзалтыг Холбооны веб сайтаар дамжуулан захиална.

4.2. Үйлчлүүлэгч өөрт тохирох үйлчилгээ, көүч, боломжит цагийг сонгон захиалга хийх боломжтой байна.

4.3. Захиалга баталгаажсан тохиолдолд уулзалтын мэдээлэл болон шаардлагатай холбоосыг үйлчлүүлэгчид цахимаар хүргүүлж болно.

4.4. Уулзалт нь үйлчилгээний нөхцөлөөс хамааран цахимаар эсхүл танхимаар зохион байгуулагдаж болно.

4.5. Уулзалтын үргэлжлэх хугацаа, үнэ, хэлбэр болон бусад нөхцөл нь тухайн үйлчилгээний мэдээлэлд тусгагдана.

5. Групп болон үнэ төлбөргүй үйлчилгээ

5.1. Групп көүчингийн үйлчилгээ нь тухайн хөтөлбөрт бүртгүүлсэн оролцогчдод нийтлэг нөхцөлөөр зохион байгуулагдана.

5.2. Группийн оролцогчид бусад оролцогчдын хувийн мэдээлэл болон уулзалтын үеэр хуваалцсан мэдээллийг задруулахгүй байх үүрэгтэй.

5.3. Үнэ төлбөргүй үйлчилгээ нь Холбооны зарласан хугацаа, оролцогчийн тоо, шалгуур болон бусад нөхцөлийн хүрээнд явагдана.

5.4. Үнэ төлбөргүй үйлчилгээ нь төлбөртэй үйлчилгээтэй ижил түвшний хүртээмж, давтамж, хугацааг заавал хангах нөхцөл биш бөгөөд тухайн хөтөлбөрийн зарласан нөхцөлөөр хэрэгжинэ.

6. Үйлчлүүлэгчийн эрх, үүрэг

6.1. Үйлчлүүлэгч дараах эрхтэй:

Үйлчилгээний талаар үнэн зөв мэдээлэл авах;

Өөрт тохирох үйлчилгээг сонгох;

Көүчингийн уулзалтад хүндэтгэлтэй, аюулгүй орчинд оролцох;

Өөрийн хувийн мэдээллийн нууцлалыг хамгаалуулах;

Үйлчилгээний талаар санал, хүсэлт, гомдол гаргах.

6.2. Үйлчлүүлэгч дараах үүрэгтэй:

Бүртгэл хийхдээ үнэн зөв мэдээлэл өгөх;

Уулзалтад товлосон цагтаа оролцох;

Көүч болон бусад оролцогчийг хүндэтгэх;

Бусдын хувийн мэдээллийг задруулахгүй байх;

Үйлчилгээний төлбөртэй холбоотой үүргээ хугацаанд нь биелүүлэх;

Үйлчилгээний нөхцөлийг мөрдөх.

7. Көүчийн эрх, үүрэг

7.1. Көүч нь мэргэжлийн ёс зүй, Холбооны дотоод журам болон энэхүү Үйлчилгээний нөхцөлийг баримтална.

7.2. Көүч нь үйлчлүүлэгчийг хүндэтгэх, ялгаварлан гадуурхахгүй байх, уулзалтын хүрээнд олж авсан мэдээллийн нууцлалыг хамгаалах үүрэгтэй.

7.3. Көүч нь өөрийн мэргэжлийн ур чадвар, эрх хэмжээний хүрээнд үйлчилгээ үзүүлнэ.

7.4. Мэргэжлийн ашиг сонирхлын зөрчил, ёс зүйн болон бусад үндэслэлтэй шаардлага үүссэн тохиолдолд уулзалтыг өөрчлөх, шилжүүлэх эсхүл зогсоох шийдвэр гаргаж болно.

8. Уулзалт захиалах, цуцлах болон өөрчлөх

8.1. Үйлчлүүлэгч уулзалтын захиалгаа веб сайтаар дамжуулан хийнэ.

8.2. Уулзалтыг цуцлах, өөрчлөх нөхцөл нь тухайн үйлчилгээний мэдээлэлд тусгагдсан байна.

8.3. Үйлчлүүлэгч товлосон уулзалтад оролцох боломжгүй болсон тохиолдолд боломжит хугацааны өмнө Холбоо болон/эсхүл тухайн көүчид мэдэгдэнэ.

8.4. Үйлчлүүлэгч шалтгаангүйгээр давтан хоцрох, уулзалтад ирэхгүй байх, эсхүл үйлчилгээний нөхцөлийг зөрчих тохиолдолд Холбоо тухайн үйлчилгээг дахин захиалах боломжийг хязгаарлаж болно.

8.5. Техникийн шалтгаан, көүчийн нөхцөл байдал болон бусад зайлшгүй шалтгааны улмаас Холбоо уулзалтын цагийг өөрчлөх шаардлага гарвал үйлчлүүлэгчид урьдчилан мэдэгдэж, боломжит хувилбарыг санал болгоно.

9. Төлбөр

9.1. Төлбөртэй үйлчилгээний үнэ нь тухайн үйлчилгээний веб хуудас болон захиалгын хэсэгт тодорхой тусгагдана.

9.2. Үйлчлүүлэгч төлбөрийг Холбооны санал болгож буй төлбөрийн хэлбэрээр төлнө.

9.3. Төлбөр төлсөнөөр үйлчилгээний захиалга баталгаажих эсхүл тухайн үйлчилгээний нөхцөлд заасан бусад байдлаар хүчин төгөлдөр болно.

9.4. Төлбөр буцаах, захиалга цуцлах нөхцөл нь тухайн үйлчилгээний онцлогоос хамаарч тусгайлан заагдаж болно.

10. Нууцлал

10.1. Холбоо нь үйлчлүүлэгчийн хувийн мэдээлэл болон көүчингийн явцад олж авсан мэдээллийн нууцлалыг хамгаална.

10.2. Үйлчлүүлэгчийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой дэлгэрэнгүй нөхцөлийг Холбооны Нууцлалын бодлого-д тусгасан болно.

10.3. Үйлчлүүлэгч нь бусад хүний хувийн мэдээлэл, уулзалтын үеэр хуваалцсан мэдээллийг зөвшөөрөлгүйгээр бичлэг хийх, хадгалах, нийтлэх, дамжуулахгүй байх үүрэгтэй.

10.4. Хууль тогтоомжид заасан үндэслэл, шаардлагатай тохиолдолд мэдээллийг эрх бүхий байгууллагад гаргаж өгч болно.

11. Бичлэг болон контент ашиглах

11.1. Көүчингийн уулзалтын аудио, видео болон бусад бичлэгийг үйлчлүүлэгчийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр нийтэд түгээхгүй.

11.2. Холбоо нь үйлчлүүлэгчийн нэр, зураг, дуу хоолой, санал хүсэлт, сэтгэгдлийг сурталчилгаа, мэдээллийн зорилгоор ашиглах бол шаардлагатай тохиолдолд урьдчилан зөвшөөрөл авна.

11.3. Үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийг агуулсан контентыг зөвшөөрөлгүйгээр нийтлэхгүй.

12. Насанд хүрээгүй үйлчлүүлэгч

12.1. Насанд хүрээгүй хүнд зориулсан үйлчилгээ нь тухайн үйлчилгээний тусгай нөхцөл болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулагдана.

12.2. Шаардлагатай тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг авна.

12.3. Насанд хүрээгүй үйлчлүүлэгчийн мэдээллийг хамгаалахдаа нас, нөхцөл байдалд нь тохирсон нэмэлт хамгаалалтын арга хэмжээ авч болно.

13. Үйлчилгээ үзүүлэхээс татгалзах болон зогсоох

13.1. Дараах тохиолдолд Холбоо үйлчилгээ үзүүлэхээс татгалзах, уулзалтыг зогсоох эсхүл өөрчлөх эрхтэй:

Бусдыг заналхийлэх, доромжлох, дарамтлах;

Көүч, ажилтан болон бусад оролцогчийн аюулгүй байдалд эрсдэл учруулах;

Үйлчилгээний зориулалтыг зөрчиж ашиглах;

Худал мэдээлэл ашиглан бүртгүүлэх;

Төлбөрийн үүргээ биелүүлэхгүй байх;

Энэхүү нөхцөл болон Холбооны ёс зүйн шаардлагыг ноцтой зөрчих.

13.2. Үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан тохиолдолд нөхцөл байдлаас хамааран төлбөр буцаах эсэхийг холбогдох нөхцөлөөр шийдвэрлэнэ.

14. Гомдол, санал хүсэлт

14.1. Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлт, гомдлыг Холбооны албан ёсны холбоо барих сувгаар гаргаж болно.

14.2. Холбоо нь гомдол, санал хүсэлтийг хүлээн авч, боломжит хэмжээнд шударга, нээлттэй байдлаар шийдвэрлэхийг зорьно.

14.3. Үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор үйлчлүүлэгчээс уулзалтын дараа үнэлгээ, санал хүсэлт авч болно.

15. Хариуцлага

15.1. Холбоо болон көүч нь үйлчилгээг мэргэжлийн стандарт, ёс зүйн шаардлагын хүрээнд үзүүлэхийг зорих боловч үйлчлүүлэгчид тодорхой үр дүн, амжилт, өөрчлөлтийг баталгаажуулан амлахгүй.

15.2. Үйлчлүүлэгчийн өөрийн шийдвэр, сонголт, үйлдэл болон түүний үр дагаварт Холбоо болон көүч хариуцлага хүлээхгүй.

15.3. Үйлчлүүлэгч энэхүү нөхцөлийг зөрчсөнөөс үүдэн бусдад учирсан хохирол, зөрчлийн хариуцлагыг холбогдох хууль тогтоомжийн дагуу өөрөө хүлээнэ.

16. Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах

16.1. Холбоо нь үйлчилгээний төрөл, үйл ажиллагаа, хууль тогтоомж болон бусад шаардлагатай өөрчлөлттэй холбоотойгоор энэхүү Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

16.2. Шинэчилсэн нөхцөлийг Холбооны веб сайтад нийтэлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болгоно.

16.3. Үйлчлүүлэгч үйлчилгээ ашиглахаасаа өмнө тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үйлчилгээний нөхцөлтэй танилцах үүрэгтэй.

17. Хүчин төгөлдөр байдал

17.1. Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь Холбооны веб сайтад нийтлэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

17.2. Энэхүү нөхцөлд тусгайлан зохицуулаагүй асуудлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж болон Холбооны дотоод журамд нийцүүлэн шийдвэрлэнэ.

Холбоо барих

Монголын Көүч нарын холбоо

Веб: coach.mn

И-мэйл: coach@ganabell.mn

Утас: 86929277

Хаяг: СБД 2-р хороо “Бид центр” 501 тоот

Сүүлд шинэчилсэн: 2026-08-22