Монголын Көүч Нарын Холбоо

МОНГОЛЫН КӨҮЧ НАРЫН ХОЛБООНЫ НУУЦЛАЛЫН БОДЛОГО

1. Ерөнхий зүйл

1.1. Энэхүү Нууцлалын бодлого нь Монголын Көүч нарын холбоо /цаашид “Холбоо” гэх/-ноос веб сайт, цахим үйлчилгээ, бүртгэл, көүчингийн үйлчилгээ болон бусад үйл ажиллагааны хүрээнд хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн цуглуулах, ашиглах, хадгалах, хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулна.

1.2. Энэхүү бодлого нь Холбооны веб сайтад зочилж буй хэрэглэгч, үйлчилгээ захиалж буй үйлчлүүлэгч, көүчингийн үйлчилгээнд оролцогч болон Холбоонд өөрийн мэдээллийг өгч буй бусад этгээдэд хамаарна.

1.3. Холбоо нь хүний хувийн мэдээллийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж болон энэхүү Нууцлалын бодлогын дагуу хамгаална.

1.4. Веб сайтаар үйлчилгээ авах, бүртгүүлэх болон хувийн мэдээллээ өгөхөөс өмнө энэхүү бодлоготой танилцах боломжтой байна.

2. Бид ямар мэдээлэл цуглуулж болох вэ?

Холбоо нь үйлчилгээний төрөл болон хэрэглэгчийн үйлдлээс хамааран дараах мэдээллийг цуглуулж болно.

2.1. Хэрэглэгчийн үндсэн мэдээлэл

Овог, нэр;

Утасны дугаар;

И-мэйл хаяг;

Нас эсхүл насны ангилал;

Холбоо барих бусад мэдээлэл.

2.2. Үйлчилгээний мэдээлэл

Сонгосон үйлчилгээ;

Уулзалтын огноо, цаг;

Сонгосон көүч;

Үйлчилгээний хэлбэр;

Захиалга болон бүртгэлийн мэдээлэл;

Үйлчилгээний төлөвтэй холбоотой мэдээлэл.

2.3. Үнэлгээ, санал хүсэлт

Үйлчлүүлэгч үйлчилгээний дараа үнэлгээ, санал хүсэлт өгөх тохиолдолд тухайн мэдээллийг цуглуулж болно.

2.4. Көүчингийн үеэр өгсөн мэдээлэл

Үйлчлүүлэгч көүчингийн уулзалтын үеэр өөрийн хүсэлтээр хувийн нөхцөл байдал, зорилго, асуудал болон бусад мэдээллийг хуваалцаж болно.

Дээрх мэдээллийг зөвхөн көүчингийн үйл явцыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүрээнд нууцлан хамгаална.

2.5. Техникийн мэдээлэл

Веб сайтаар үйлчлүүлэх үед төхөөрөмжийн төрөл, хөтөч, IP хаяг, хандсан хуудас, хандалтын хугацаа зэрэг техникийн мэдээлэл тодорхой хэмжээнд автоматаар цугларч болно.

3. Мэдээллийг ямар зорилгоор ашиглах вэ?

Холбоо цуглуулсан мэдээллийг дараах зорилгоор ашиглаж болно.

Үйлчилгээ үзүүлэх;

Үйлчилгээний захиалга бүртгэх;

Уулзалтын цаг баталгаажуулах;

Үйлчилгээтэй холбоотой мэдэгдэл хүргүүлэх;

Үйлчлүүлэгчтэй холбоо барих;

Үйлчилгээний төлбөрийг боловсруулах;

Үйлчилгээний дараах үнэлгээ авах;

Үйлчилгээний чанарыг сайжруулах;

Хөтөлбөр, үйл ажиллагааг зохион байгуулах;

Хэрэглэгчийн хүсэлт, санал, гомдлыг шийдвэрлэх;

Веб сайтын хэвийн ажиллагааг хангах;

Хууль тогтоомжид заасан үүргийг биелүүлэх.

Холбоо нь цуглуулсан мэдээллийг тухайн зорилгод хамааралгүйгээр ашиглахгүй байхыг зорино.

4. Көүчингийн уулзалтын нууцлал

4.1. Көүчингийн уулзалтын үеэр үйлчлүүлэгч өөрийн хувийн болон эмзэг шинжтэй мэдээллийг хуваалцаж болох тул Холбоо болон тухайн көүч уг мэдээллийн нууцлалыг хамгаалах зарчмыг баримтална.

4.2. Үйлчлүүлэгчийн көүчингийн уулзалтын агуулгыг зөвшөөрөлгүйгээр олон нийтэд мэдээлэх, нийтлэх, сурталчилгаанд ашиглахгүй.

4.3. Көүчингийн уулзалтын үеэр олж авсан мэдээллийг зөвхөн тухайн үйлчилгээний зорилго болон холбогдох мэргэжлийн хэрэгцээний хүрээнд ашиглана.

4.4. Көүчингийн уулзалтын мэдээллийг бусад үйлчлүүлэгчид, байгууллага болон гуравдагч этгээдэд зөвшөөрөлгүйгээр дамжуулахгүй.

4.5. Групп көүчингийн үед оролцогч бүр бусад оролцогчдын хуваалцсан мэдээллийн нууцлалыг хадгалах үүрэгтэй.

4.6. Хууль тогтоомжид заасан үндэслэлээр эрх бүхий байгууллага мэдээлэл гаргуулах шаардлага тавьсан тохиолдолд холбогдох мэдээллийг хуульд нийцүүлэн гаргаж өгч болно.

5. Мэдээллийг хэрхэн хадгалах вэ?

5.1. Холбоо хэрэглэгчийн мэдээллийг цахим болон шаардлагатай тохиолдолд цаасан хэлбэрээр хадгалж болно.

5.2. Вебийн бүртгэл, захиалга болон үйлчилгээний үйл явцаас хамааран мэдээллийг Холбооны ашиглаж буй мэдээллийн сан, цахим систем болон үйлчилгээ үзүүлэгч платформд хадгалж болно.

5.3. Холбоо нь тухайн мэдээлэлд зөвшөөрөлгүй хандах, өөрчлөх, устгах, задруулах болон алдагдахаас хамгаалах зохистой арга хэмжээ авахыг зорино.

5.4. Мэдээлэлд зөвхөн тухайн ажил үүргийн хүрээнд шаардлагатай эрх бүхий этгээд хандах зарчмыг баримтална.

5.5. Мэдээллийг шаардлагагүй болсон тохиолдолд холбогдох хууль тогтоомж болон Холбооны мэдээлэл хадгалах журмын дагуу устгах, архивлах эсхүл нэргүйжүүлэх арга хэмжээ авч болно.

6. Google болон бусад цахим үйлчилгээ

6.1. Холбоо нь үйл ажиллагааныхаа тодорхой хэсэгт Google Forms, Google Sheets, цахим шуудан болон бусад гуравдагч талын цахим хэрэгслийг ашиглаж болно.

6.2. Ийм цахим хэрэгслээр дамжуулан мэдээлэл цуглуулах тохиолдолд тухайн мэдээллийг зөвхөн холбогдох үйлчилгээ, бүртгэл болон үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор ашиглана.

6.3. Цахим үйлчилгээ үзүүлэгч байгууллагын өөрийн нууцлал, мэдээлэл хамгаалалтын нөхцөл мөн үйлчилж болох бөгөөд хэрэглэгч тухайн үйлчилгээний нөхцөлтэй танилцах боломжтой.

6.4. Холбоо нь ашиглаж буй цахим үйлчилгээний мэдээлэл хамгаалалтын боломж, тохиргоог үйл ажиллагааныхаа хэрэгцээнд нийцүүлэн ашиглахыг зорино.

7. Төлбөрийн мэдээлэл

7.1. Төлбөртэй үйлчилгээ авах үед төлбөр боловсруулахад шаардлагатай мэдээллийг цуглуулж, ашиглаж болно.

7.2. Хэрэв төлбөрийг гуравдагч талын төлбөрийн системээр дамжуулан хийж байгаа бол төлбөрийн мэдээлэл тухайн үйлчилгээ үзүүлэгчийн системээр боловсруулагдаж болно.

7.3. Холбоо нь шаардлагагүй тохиолдолд банкны картын нууц код, нууц үг зэрэг мэдээллийг өөртөө хадгалахгүй.

8. Мэдээллийг хэнд дамжуулж болох вэ?

8.1. Холбоо нь хэрэглэгчийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр худалдах, түрээслэх, нийтэд түгээхгүй.

8.2. Үйлчилгээ үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай тохиолдолд мэдээллийг Холбооны эрх бүхий көүч, ажилтан болон үйлчилгээ үзүүлэгчид зөвшөөрөгдсөн хүрээнд ашиглах боломжтой.

8.3. Веб сайт, төлбөр, цахим шуудан, мэдээллийн технологи зэрэг үйлчилгээг үзүүлж буй гуравдагч талын үйлчилгээ үзүүлэгчид тухайн үйлчилгээг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэлд хандах боломжтой байж болно.

8.4. Хууль тогтоомжид заасан үндэслэлээр эрх бүхий байгууллагад мэдээлэл өгөх шаардлагатай тохиолдолд мэдээллийг холбогдох журмын дагуу гаргаж өгч болно.

9. Үйлчлүүлэгчийн эрх

Үйлчлүүлэгч нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд:

Өөрийн хувийн мэдээлэл хэрхэн ашиглагдаж байгааг мэдэх;

Өөрийн мэдээлэлтэй холбоотой хүсэлт гаргах;

Буруу, дутуу мэдээллийг засуулах хүсэлт гаргах;

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдээллээ устгуулах хүсэлт гаргах;

Өөрийн мэдээллийг боловсруулахтай холбоотой санал, гомдол гаргах;

Мэдээлэл ашиглахтай холбоотой тайлбар авах хүсэлт гаргах эрхтэй.

Хүсэлтийг Холбооны албан ёсны холбоо барих сувгаар гаргаж болно.

10. Насанд хүрээгүй хүний мэдээлэл

10.1. Насанд хүрээгүй хүүхэд, залуучуудад зориулсан үйлчилгээний үед нас, нөхцөл байдалд тохирсон мэдээлэл хамгаалалтын арга хэмжээ авна.

10.2. Шаардлагатай тохиолдолд эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн зөвшөөрлийг авна.

10.3. Насанд хүрээгүй хүний мэдээллийг зөвхөн үйлчилгээний зорилго болон хуульд зөвшөөрсөн хүрээнд ашиглана.

11. Зураг, видео, сэтгэгдэл болон бусад контент

11.1. Холбоо үйл ажиллагааны үеэр зураг, видео, дуу бичлэг болон бусад контент үүсгэж болох боловч хувь хүнийг таних боломжтой мэдээллийг нийтэд ашиглахдаа холбогдох зөвшөөрлийг авна.

11.2. Үйлчлүүлэгчийн өгсөн сэтгэгдэл, үнэлгээ, талархал болон бусад мэдээллийг нэр, зураг болон таних боломжтой мэдээлэлтэй нь сурталчилгааны зорилгоор ашиглах бол шаардлагатай зөвшөөрлийг авна.

11.3. Үйлчлүүлэгч зөвшөөрөлгүйгээр бусад оролцогчийн зураг, видео, дуу хоолой болон хувийн мэдээллийг нийтлэхгүй байх үүрэгтэй.

12. Cookie болон вебийн хэрэглээний мэдээлэл

12.1. Холбооны веб сайт нь хэрэглэгчийн туршлагыг сайжруулах, вебийн хэвийн ажиллагааг хангах болон статистик мэдээлэл боловсруулах зорилгоор cookie болон түүнтэй төстэй технологи ашиглаж болно.

12.2. Cookie ашиглахтай холбоотой тохиргоо нь хэрэглэгчийн ашиглаж буй веб хөтчөөс хамаарч өөр байж болно.

12.3. Вебийн аналитик болон техникийн мэдээллийг боломжит хэмжээнд нэргүйжүүлсэн, нэгтгэсэн хэлбэрээр ашиглана.

13. Мэдээллийн аюулгүй байдал

13.1. Холбоо нь хэрэглэгчийн мэдээллийг хамгаалах зорилгоор техникийн болон зохион байгуулалтын зохистой арга хэмжээ авна.

13.2. Гэсэн хэдий ч интернет болон цахим мэдээллийн системийн орчинд мэдээлэл дамжуулах, хадгалах нь бүрэн эрсдэлгүй байх боломжгүй.

13.3. Мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой ноцтой зөрчил гарсан тохиолдолд Холбоо нь холбогдох хууль тогтоомжийн дагуу шаардлагатай арга хэмжээг авна.

14. Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах

14.1. Холбоо нь үйл ажиллагаа, үйлчилгээ, вебийн систем болон холбогдох хууль тогтоомжид гарсан өөрчлөлттэй холбоотойгоор энэхүү Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

14.2. Шинэчилсэн бодлогыг веб сайтад нийтэлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болгоно.

14.3. Хэрэглэгч нь мэдээллээ өгөх болон үйлчилгээ авах бүрдээ тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Нууцлалын бодлоготой танилцах боломжтой байна.

15. Холбоо барих

Хувийн мэдээлэлтэй холбоотой асуулт, хүсэлт, санал, гомдлыг дараах сувгаар гаргаж болно.

Монголын Көүч нарын холбоо

Веб: coach.mn

И-мэйл: coach@ganabell.mn

Утас: 86929277

Хаяг: СБД 2-р хороо “Бид центр” 501 тоот

Сүүлд шинэчилсэн: 2026-08-22